|
|
|
Зар мэдээ:
|
|
Lipstick plant буюу Монголчилвол Уруулын будаг:
2010-03-08 13:30:54



Уугуул нутаг нь Малайз улс. lipstick plant буюу Монголчnлбол уруулын будаг. Монгол нэршил нь Торгон тоорцог. Хоолой хэлбэрийн улаан цэцгийн урт 5см хүртэл урт ургадаг. Торгомсог үстэй цомирлог нь улаан хүрэн ишний төгсгөлд байрлана. Лаван өнгөтэй улаан ягаан иш нь 50 см хүртэл урт унжиж ургадаг. Навч нь 4-6см хүртэл ургадаг. Саванд хийж өлгөж ургуулахад гоёмсог харагддаг.


Хөрс
Ус сайн нэвтрүүлдэг шим тэжээлээр баялаг хөнгөн хөрс зохимжтой. Шингэн бордоогоор 14 хоногт нэг удаа бордоно.

Усалгаа ба чийгшил
Хөрсийг хэт нойтон биш бага зэргийн чийглэг байлгах нь тохиромжтой. Зуны хэт халуунд байнга усаар шүршиж чийгшүүлж өгч байх хэрэгтэй. Цэцгийн ид өсөлт болон цэцэглэлтийн үе болох хавраас намар хүртэл услагаа тогтмол хийж өгөх ба өвөл усалгааг багасгана. Гэхдээ хэт их услахаас сэргийлээрэй.

Гэрэл дулаан
Хагас сүүдэрлэг газар эсвэл сүүдэр газар ургадаг. Нарны шууд тусгалд тавьбал навч цоохортож хүрэнтэж унах аюултай. Мөн цэцэг харлаж унадаг. Өрөөний дулаан 12-17с байна. Өвөлдөө 15с доошгүй. Сэрүүвтэр чийглэг нөхцөлийг хангаж өгөх нь зүйтэй. . Агаарын чийг их байх тусам энэ цэцэг сайн ургадаг. Агаарын чийгшил дутвал навч борлож улмаар хатаж үхдэг. Агаар чийгшүүлэгчийн ойролцоо байрлал хамгийн сайн байрлал.

Шилжүүлэн суулгах үрслүүлэх
Үрслүүлэхдээ хавар 3 сард хийнэ. Оройн мөчрөөс 7-12см орчмыг тайрч хүлэр хөвдийн холимог хөрсөнд суулгана. Суулгахаас өмнө үндэс идэвхжүүлэгч бодисонд дүрнэ. Хөрсийг байнгын бага зэргийн чийглэг байлгана. Мөн хөрсөө доороос нь халааж өгвөл үндэслэлт түргэснэ. 2-3 жил болоод шилжүүлэн суулгалт хийж болно.












|
|
|