ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Ерөнхий нөхцөл

  • Энэхүү үйлчилгээний нөхцөл нь Диндон онлайн худалдааны сайт (цаашид “сайт” гэх) –ын үйлчилгээтэй холбоотой талуудын эрх үүргийг тодорхойлоход оршино. Сайт нь сонгогдсон хотхонуудын хүнсний дэлгүүрүүдийн (цаашид “худалдагч” гэх) барааг байршуулах бөгөөд худалдагчийн барааг тухайн хотхоны худалдан авагчдад зуучлах үйлчилгээг үзүүлнэ.

Бараа худалдан авах

  • Хэрэглэгч нь сайтад байршуулсан худалдагчийн бараатай танилцан, худалдааны нөхцөлийг нь хүлээн зөвшөөрч сагсан дахь барааны нийт үнийн дүн хамгийн багадаа 10’000₮ хүрэхэд хэрэглэгч захиалга өгөх эрх үүснэ. Худалдагч түүний захиалгыг хүлээн авч баталгаажуулснаар талуудын хооронд гэрээ байгуулагдана.
  • Хүргэлтийг зөвхөн тухайн дэлгүүрийн байрлах хотхон дотор л хийх бөгөөд хүргэлтийн хөлс 0₮ байна.
  • Хэрэглэгч нь худалдан авсан барааныхаа төлбөрийг интернэт банк, мобайл банк, бэлэн мөнгө, картаар хийх боломжтой.
  • Хэрэглэгч мобайл банкаар төлбөрөө хийх тохиолдолд мэдээллээ буруу оруулсанаас үүдэн гарах эрсдэлийг хэрэглэгч хариуцна.
  • Мобайл банкаар төлбөрөө хийхээр сонгосон хэрэглэгч 5мин дотор заасан данс руу төлбөрөө шилжүүлээгүй тохиолдолд хэрэглэгчийн захиалгыг цуцлана.
  • Худалдан авагчын захиалгын мэдээлэл нь захиалгын түүх хэсэгт хадгалагдан үлдэнэ.

Худалдан авсан барааг хүргэх

  • Интернэт банк, бэлэн мөнгө, картаар төлбөрөө хийсэн захиалгыг захиалга баталгаажсанаас хойш 30минутын дотор хүргэнэ.
  • Мобайл банкаар төлбөрөө төлөх тохиолдолд захиалгын төлбөр дансанд шилжиж орсоноос хойш 30 мин дотор хүргэнэ.
  • 09:00-23:00 цагийн хооронд хийгдсэн захиалгыг хүргэх боломжтой.
  • Захиалсан барааны хүргэлтийн статусыг захиалгын мэдээлэл хэсгээс харах боломжтой.

Худалдан авалтыг цуцлах

  • Хэрэглэгч нь захиалсан бараагаа хүргэлтэнд гарахаас өмнө ‘хүргэлтэнд гарсан’ төлөвтэй болохоос өмнө цуцлах боломжтой. Харин ‘хүргэлтэнд гарсан’ төлөвтэй болсон тохиолдолд буцаах боломжгүй.

Худалдан авсан барааг буцаах, солих

  • Хэрэглэгч нь захиалсан бараагаа хүлээн авахдаа шалгаж авах шаардлагатай бөгөөд хүргэгдсэн бараа хэрэглэгчийн сэтгэлд нийцэхгүй байх тохиолдолд тэр даруй буцаах, эсвэл ижил төстэй бүтээгдэхүүнээр солиулах боломжтой.

Төлбөр буцаан олгох

  • Хэрэглэгчийн буцаалт хийсэн болон солисон барааны зөрүү төлбөрийг дэлгүүр 24 цагийн дотор буцаан олгоно.

Худалдагдсан барааг буцаахгүй, солихоос татгалзах

  • Хэрэглэгч захиалсан бараагаа хүлээн авахдаа шалгахгүйгээр захиалгын хуудас дээр гарын үсэг зурсан тохиолдолд буцаах, солих шаардлагагүй байсан гэж үзнэ
  • Хэрэглэгчээс шалтгаалан бараа гэмтсэн, бохирдсон, чанараа алдсан, барааны сав баглаа боодлыг задалсан, гэмтээсэн тохиолдолд